Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Вьетнам улстай хамтарч ажиллана

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Сангийн тэргүүн дэд сайд Нгуен Конг Нгиеп тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вьетнам улстай хамтарч ажиллана
Вьетнам улстай хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Сангийн тэргүүн дэд сайд Нгуен Конг Нгиеп тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

БНСВУ-ын төлөөлөгчид Монгол Улсын төсвийн удирдлага, санхүүжилтийн тогтолцооны талаар туршлага судлах, хоёр улсын Сангийн яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сангийн яаманд зочилж, Сангийн сайд, дэд сайд нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар БНСВУ-ын Сангийн дэд сайд хоёр улсын Сангийн яам хооронд байгуулах санамж бичгийн төслийг гардуулж, Монгол Улсын Сангийн сайд болон дэд сайд нарыг Вьетнам улсад албан айлчлал хийхийг урьсан байна.

Хуваалцах