Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вьетнам улсын 700 иргэн манайд ажилладаг

Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад 700 гаруй иргэд ажиллаж амьдарч байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вьетнам улсын 700 иргэн манайд ажилладаг
Вьетнам улсын 700 иргэн манайд ажилладаг. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пан Данг Дунгийг хүлээн авч уулзлаа. Ноён Пан Данг Дунг нь өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхлэн манай улсын элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд уулзалтаар Улаанбаатар хоттой цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар талууд ярилцлаа. Элчин сайд Пан Данг Дунг нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэ онд Монгол Улс-Вьетнам Улс хоорондын хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улаанбаатар хоттой тодорхой салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ онцлон хэллээ. Харин нийслэлийн Засаг дарга “Гурван жилийн хугацаатай манай улсад элчин сайдаар томилогдон ирсэн танд ажлын амжилт хүсье. Бид аль ч салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм. Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад 700 гаруй иргэд ажиллаж амьдарч байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах