Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Вьетнамын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Хоанг Туан Тхинь Монгол Улсад ажиллах хугацаанд Монгол Улсын ГХЯ-ны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хоёр орны харилцааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарт хөгжүүлэх өргөн нөөц бололцоо байгааг тэмдэглэж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вьетнамын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Вьетнамын элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хоанг Туан Тхинь-ийг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой холбогдуулан зоог барив.

Энэ үеэр Л.Болд сайд ноён Хоанг Туан Тхинь ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, дээд өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, Монгол орныг сайн мэддэгийн хувьд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэж байгааг илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Элчин сайд Хоанг Туан Тхинь Монгол Улсад ажиллах хугацаанд Монгол Улсын ГХЯ-ны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хоёр орны харилцааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарт хөгжүүлэх өргөн нөөц бололцоо байгааг тэмдэглэж, энэ онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх талаар санал солилцож, хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд цаашид ч өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах