Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийг суллалаа

Малайзын шүүхээс Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийг суллалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийг суллалаа
Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийг суллалаа. Зураг: МҮОНРТ

Малайзын шүүхээс Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийг суллалаа. Энэ тухай шүүхийн төлөөлөгчийн мэдээллийг эх сурвалжаа болгон “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

Өдгөө 30 настай энэ бүсгүйг Индонезийн нэг эмэгтэйн хамт Ким Жон Намыг “Ви-Экс” гэх бодисоор хордуулж хөнөөсөн гэж буруутгаж байсан юм. Харин өнгөрөгч сард шүүхээс “хүний аминд санаатайгаар хүрсэн” гэсэн зүйл заалтыг нь өөрчилж, өөр зүйл ангиар ял оноосон байна.

Доан Тхи Хыонг өнөөдөр Малайзаас явна гэж түүний өмгөөлөгч мэдэгджээ.

Хуваалцах