Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вьетнамын Ханой АУИС-ийн эмнэлгийн гэмтэл согогийн эмч нартай телемедицин хийлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч мэргэжилтнүүд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн Гэмтэл согогийн тасгийн эмч нартай телемедицин хийж, олон улсын түвшний эмчилгээ оношилгооны чиглэлээр мэдээлэл солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вьетнамын Ханой АУИС-ийн эмнэлгийн гэмтэл согогийн эмч нартай телемедицин хийлээ
Вьетнамын Ханой АУИС-ийн эмнэлгийн гэмтэл согогийн эмч нартай телемедицин хийлээ. Зураг: МҮОНРТ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч мэргэжилтнүүд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн Гэмтэл согогийн тасгийн эмч нартай телемедицин хийж, олон улсын түвшний эмчилгээ оношилгооны чиглэлээр мэдээлэл солилцлоо.

Тухайлбал, Ханой анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн Гэмтэл согогийн тасгийн эрхлэгч, доктор Do Van Minh тэргүүтэй тус тасгийнхантай тохойн үений ховор тохиолдох эмгэгийн оношилгоо болон эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт арга технологийн талаар санал солилцож, мэдлэг туршлагаасаа хуваалцсан байна.

ГССҮТ-өөс тус эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний дагуу эмнэл зүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа, үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар болсон гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Хуваалцах