Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вифлеем хотод анх удаа зул сарын жагсаал болов

Зул сарын баяр ойртож байгаатай холбогдуулан дэлхийн өнцөг булан бүрт зул сарын баярын уур амьсгалыг нэмэсэн үйл ажиллагаа хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн Даваа гарагт Йорданы Вифлеем хотод

В.
В.Ариунчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вифлеем хотод анх удаа зул сарын жагсаал болов
Вифлеем хотод анх удаа зул сарын жагсаал болов. Зураг: МҮОНРТ

Зул сарын баяр ойртож байгаатай холбогдуулан дэлхийн өнцөг булан бүрт зул сарын баярын уур амьсгалыг нэмэсэн үйл ажиллагаа хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн Даваа гарагт Йорданы Вифлеем хотод зул сарын баярын парад зохион байгуулагдсан нь Йорданы баруун эрэгийн библийн хотын иргэдийн хувьд анхных болжээ.

Эртний болон орчин үеийн уламжлалыг харуулсан энэхүү жагсаал нь Христийн шашны итгэл үнэмшлээр Есүс Христийн мэндэлсэн газар гэггдэг Вифлеем хотод ариун гэр бүлийн оршин тогтнож байгаа байдлыг илүү тодотгож харуулсан байна. Христийн шашны түүхэн үйл явдал Назаретаас Вифлеем хүртлэх аялал, хоньчид болон гурван мэргэн зэргийг харуулсан бол орчин үеийг төлөөлж Санта Клаус, Зул сарын гацуур мод болон бэлэг зэргийг энэхүү жагсаалд багтжээ.

Зохион байгуулагчид нь энэхүү жагсаалыг жил бүр зул сарын баярын өмнө уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Вифлеем хотын зул сарын анхны жагсаалыг Палестины хувийн салбарын олон арван бизнес эрхлэгч санхүүжүүлж, дэмжлэг үзүүлсэн байна.

Хуваалцах