Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Википедиа"13 нас хүрлээ

Цахим ертөнцөд хамгийн нээлттэй лавлах толь бичиг болсон "Википедиа" нь саяхан 13 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг тус сайтын хэрэглэгчид нь сайн дурынхан гэж нэрлэгддэг бөгөөд "Википедиа"-гийнхан 287 хэл дээр 30 сая гаруй нийтлэл, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Википедиа"13 нас хүрлээ
"Википедиа"13 нас хүрлээ. Зураг: МҮОНРТ

Цахим ертөнцөд хамгийн нээлттэй лавлах толь бичиг болсон "Википедиа" нь саяхан 13 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг тус сайтын хэрэглэгчид нь сайн дурынхан гэж нэрлэгддэг бөгөөд "Википедиа"-гийнхан 287 хэл дээр 30 сая гаруй нийтлэл, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн байна.

Одоогоос 13 жилийн өмнө Жимми Валес, Ларри Санжер нар ажиллуулж эхэлсэн түүхтэй. Тус сайтын Wikipedia гэх нэрний утга нь “Хурдан” буюу “Quick” гэсэн утгатай Гавай үг болох wiki болон “нэвтэрхий толь” буюу “encyclopedia” гэсэн үгний pedia гэсэн хэсэгтэй нийлүүлэн нэрлэсэн байна.

Өдгөө "Википедиа" сайт Wikimedia Foundation ашгийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр хэн ч гэсэн хүссэнээрээ засч өөрчлөх боломжтой олон хэлний цахим нэвтэрхий толь хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хуваалцах