Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Виктор Пшонка байр сууриа илэрхийлэв

Украйны ерөнхий прокурор Виктор Пшонка өнгөрсөн өдрүүдэд Киев хотод болсон үйл явдлыг үндэсний аюулгүй байдлын заналхийлэл, төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Виктор Пшонка байр сууриа илэрхийлэв
Виктор Пшонка байр сууриа илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

Украйны ерөнхий прокурор Виктор Пшонка өнгөрсөн өдрүүдэд Киев хотод болсон үйл явдлыг үндэсний аюулгүй байдлын заналхийлэл, төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр сөрөг хүчний удирдагчдад хандаж Грушевийн гудамжнаас гишүүд дэмжигчдээ тараахыг уриалжээ. Украйны Ерөнхий прокурор нөхцөл байдлыг маш хүнд хэмээн тодорхойлоод Украйнд тэр дундаа Киев хуулийг маш ноцтойгоор зөрчиж байгааг онцоллоо. Үүний зэрэгцээ улс төрийн болон олон нийтийн зарим байгууллагууд байнга хүн амыг өдөөн хатгаж, хууль сахиулагчид болоод хүчний байгууллагынхны эсрэг турхирдаг хэмээн мэдэгдсэн юм. Өнгөрсөн Ням гаригийн орой Киев хотод эсэргүүцлийн жагсаал үймээн эмх замбараагүй байдал болон хувирч цагдаа нар болоод жагсагчдын хооронд хүчтэй мөргөлдөөн гарсан юм. Энэ үеэр 100 гаруй хүн хүнд хөнгөн гэмтэж эмнэлэгт хандсан байна.

Хуваалцах