Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Вильям Бернс зүүн хойд азийн орнуудад айлчилж байна

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вильям Бернс Өмнөд Солонгос улсад айлчилж байна. Тэрбээр хоёр талын ашиг сонирхол хөндсөн асуудлууд тэр дундаа Хойд Солонгосын байдлын талаар албаныхантай хэлэлцэхээр хүрэлцэн ирсэн нь энэ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вильям Бернс зүүн хойд азийн орнуудад айлчилж байна
Вильям Бернс зүүн хойд азийн орнуудад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вильям Бернс Өмнөд Солонгос улсад айлчилж байна. Тэрбээр хоёр талын ашиг сонирхол хөндсөн асуудлууд тэр дундаа Хойд Солонгосын байдлын талаар албаныхантай хэлэлцэхээр хүрэлцэн ирсэн нь энэ. Вильям Бернс өчигдөр Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын I орлогч Ким Ку Хунтай уулзаж 2 орны харилцааг хөгжүүлэх, Солонгосын хойгийн төдийгүй Зүүн Хойд Азийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Бернс Зүүн Хойд Ази дахь энэ удаагийнхаа айлчлалынхаа хүрээнд Хятад Япон улсад айлчлахаар төлөвлөжээ.

Хуваалцах