Вирусний генийн бүрэн дарааллыг тогтоох “NGS” лаборатори ирэх сард ашиглалтад орно
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “NGS” буюу вирусний бүрэн генийн дарааллыг тогтоох төхөөрөмж бүхий иж бүрэн лабораторийг ХӨСҮТ-д ирэх дөрөвдүгээр сард байгуулахаар ажиллаж байна.
Мэдээллийн алба

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “NGS” буюу вирусний бүрэн генийн дарааллыг тогтоох төхөөрөмж бүхий иж бүрэн лабораторийг ХӨСҮТ-д ирэх дөрөвдүгээр сард байгуулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд тус төвийн вирус судлалын лабораторийн 3 судлаач, эрдэмтэн Япон улсын Токио хотын “Халдварт Өвчний Үндэсний хүрээлэн”- д SARS-CoV-2 вирусний бүрэн генийн дарааллыг тогтоох шинжилгээ хийх сургалтад хамрагдахаар гуравдугаар сарын 25-нд буюу пүрэв гарагт Япон улсыг зорих гэж байна.
Тус сургалт нь Монгол Улс дахь SARS-CoV-2 вирусний шинэ хувилбарын тархалтыг тодорхойлох, вирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдолд эмнэлзүйд илрэх шинж тэмдэг, вакцины дархлаа тогтцод үзүүлэх нөлөөг судлах зорилготой юм.

Судлаачид Япон улсад суралцаж байх хугацаандаа тус улсын эрдэмтэдтэй хамтран Монгол Улсад тархалттай байгаа SARS-CoV-2 вирусний омгууд дээр геномын судалгаа хийх юм. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын ямар төрөл манай улсад зонхилон тархаж буйг судлах юм.
Эх сурвалж: ХӨСҮТ


















