Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вирусний вакцин үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн үйл ажиллагаа эхэллээ

Цех ашиглалтад орсноор гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вирусний вакцин үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн үйл ажиллагаа эхэллээ
Вирусний вакцин үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн үйл ажиллагаа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Вирусний вакцин үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн үйл ажиллагаа эхлээд байна. Цех ашиглалтад орсноор гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Олон улсын атомын энергийн агентлаг 360 гаруй мянган еврогийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын Засгийн газар энэ вакцины технологийг боловсруулахад 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ингэж ярилаа.

1923 онд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг Засгийн газраас худалдан авснаар Монголын хөдөө аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн ууган үйлдвэр, Био комбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын суурь нь тавигдсан. Энэ үйлдвэрт мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 40 гаруй нэр төрлийн био-бэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна.

Хуваалцах