Висконсин мужид болсон халдлагын үеэр таван хүн нас барлаа
АНУ-ын Висконсин мужийн Уокеша хотод болсон зул сарын баярын жагсаалын үеэр хурдны спортын машин үзэгчид дундуур дайрч гарснаас таван хүн нас барж, 40 гаруй шархаджээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Висконсин мужийн Уокеша хотод болсон зул сарын баярын жагсаалын үеэр хурдны спортын машин үзэгчид дундуур дайрч гарснаас таван хүн нас барж, 40 гаруй шархаджээ.
Нас барсан хохирогчид 52-81 насны хүмүүс бөгөөд шархадсан иргэдийн дунд сургуулийн, бага насны хүүхэд ч байсан байна. Зарим хүүхдүүд толгойдоо хүнд гэмтэл авч, яс хугарсан байна. Гэмтэл авсан хохирогчдын дунд 3-16 насны нэг айлын ах дүү гурван хүүхэд ч байгаа юм. Арван хүүхэд эрчим эмчилгээний тасагт эмчлүүлэх шаардлагатай гэж орон нутгийн эмч нар мэдэгджээ.
Уг хэргийг үйлдсэн 39 настай ЖуниорДаррелЭрвардБрүүкс, гэр бүлийн маргаанаас зугтаж, бараг ухаангүй уурандаа машин барьж яваад ийнхүү хурд хэтрүүлэн нэг л мэдэхэд баярын жагсаал дунд орчихсон байсан гэж мэдүүлсэн байна.

Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус хотын цагдаагийн дарга ДэнТомпсонымэдээлснээр, хэрэгтэн этгээд өөрийн хүрэн улаан өнгийн жийп машинаа зориудаар хашлага дундуур дайран, Ваукешагийн Зул сарын баярын жагсаалыг тэмдэглэж байсан олон хүмүүсийн дундуур давхисан аж.
Энэ үйл явдлын дараа тус улсын дэд ерөнхийлөгч КамалаХаррис өнгөрсөн шөнө Висконсин хотод болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд амиа алдсан хохирогчдын ар гэрт хандаж бид та бүхний төлөө залбирч, та нартай хамт байгаа" хэмээсэн байна.



















