Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Витаминжуулалтын өдөрлөг болж байна

Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Хаврын ядаргаа-Стресс тайлах” витаминжуулалтын өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Витаминжуулалтын өдөрлөг болж байна
Витаминжуулалтын өдөрлөг болж байна. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Хаврын ядаргаа-Стресс тайлах” витаминжуулалтын өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд ясны сийрэгжилт болон эмийн зохистой хэрэглээний талаар мэргэжлийн эмч нар сургалт зохион байгуулав.

Мөн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдыг цусны даралт үзэх, ясны сийрэгжилт тодорхойлох, арьсны оношлогоо, цусан дахь сахарын хэмжээ тогтоох зэрэг үзлэг оношлогоонд хамруулах, витамины хямдралтай худалдаа зэргийг Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Монос-Улаанбаатар” компани хамтран зохион байгуулж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах