Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Виз, оршин суух зөвшөөрлөө цахимаар сунгуулах боломжтой

Монгол Улсад түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэд нь виз, оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ биечлэн гаргах буюу цахимаар сунгуулах боломжтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Виз, оршин суух зөвшөөрлөө цахимаар сунгуулах боломжтой
Виз, оршин суух зөвшөөрлөө цахимаар сунгуулах боломжтой. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэд нь виз, оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ биечлэн гаргах буюу цахимаар сунгуулах боломжтой. Тодруулбал,Түр ирэгчийн визийн сунгалтA2, T, HG, S1, SH, O, GB1, H1, H2, H3, Н5 хэлбэрийн оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулахGB2 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл шинээр авах болон хугацаа сунгуулах гадаадын иргэд www.evisa.mn цахим хаягаар хандаж виз болон оршин суух зөвшөөрлөө сунгуулах юм.

Харин хилийн чанадад байгаа гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүйг анхааруулж байна. Мөн гадаадад байх хугацаанд виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд дахин шинээр визийн зөвшөөрөл мэдүүлж орж ирээд, оршин суух зөвшөөрөл шинээр авна. Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах