Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Визгүй зорчих орны тоог гурав дахин нэмнэ

Манай улсын иргэд дэлхийн 17 улсад 14-90 хоногийн хугацаанд визгүй зорчдог. Энэ тоог хоёр жилийн хугацаанд 50 болгож нэмэхээр албаныхан ажиллаж байна. Харин гаднаас хөрөнгө оруулахаар орж гарч байгаа хүмүүст визний таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж төлөвлөжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Визгүй зорчих орны тоог гурав дахин нэмнэ
Визгүй зорчих орны тоог гурав дахин нэмнэ. Зураг: МҮОНРТ

Манай улсын иргэд дэлхийн 17 улсад 14-90 хоногийн хугацаанд визгүй зорчдог. Энэ тоог хоёр жилийн хугацаанд 50 болгож нэмэхээр албаныхан ажиллаж байна. Харин гаднаас хөрөнгө оруулахаар орж гарч байгаа хүмүүст визний таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж төлөвлөжээ. Ялангуяа ОХУ, Европийн холбооны улсууд, Америк, Япон, Солонгост эхний ээлжинд визний хөнгөлөлт эдлэх, цаашид визгүй зорчдог болгох чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Энэ асуудлаар ГХЯ-ны консулын газрын захирал Ш.Сүхбаатар ярьж байна.

Манай иргэд өнөөдрийн байдлаар Хонконг, Гүрж, Израиль, Казахстан, Киргиз, Куба, Макао, Малайз, Сингапур, Украйн, Филиппин, Хятад, Турк, Лаос, Tайланд, Серби, Беларусь гэсэн 17 улсад тодорхой хугацаанд визгүй зорчиж байгаа юм.

Түлхүүр үг:виз
Хуваалцах