Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Визийн асуудал хариуцаж байсан ажилтанд ял ногдуулжээ

Вьетнам дахь АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак вьетнамчуудад виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас 5 жил 4 сарын хорих ял авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Визийн асуудал хариуцаж байсан ажилтанд ял ногдуулжээ
Визийн асуудал хариуцаж байсан ажилтанд ял ногдуулжээ. Зураг: МҮОНРТ

Вьетнам дахь АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак вьетнамчуудад виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас 5 жил 4 сарын хорих ял авчээ. 2013 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын үеэр АНУ-д аялах цагаачлалын бус виз мэдүүлсэн 500 орчим иргэнээс хээл хахууль авсан болох нь тогтоогдсон юм.

Прокуроруудын үзэж байснаар Шестак нь уг үйл ажиллагаанаасаа нийтдээ 3 сая гаруй ам.долларыг олсон бөгөөд эдгээр мөнгөө Хятад, Тайландаар дамжуулан угаасан аж. Шестак нь 2010 оны наймдугаар сараас 2012 оны есдүгээр сарын хооронд Вьетнамын Хо Ши Мин хот дахь АНУ-ын Консулын Цагаачлалын бус визийн асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд виз мэдүүлэгчдээс хээл хахуульд 15000-70000 ам.доллар авч байсан нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: usnews.com

Хуваалцах