Визийн байх хугацааг сунгахад ямар баримт бичиг бүрдүүлэх вэ
Уригч байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний визийг сунгах үндэслэл бүхий/
Мэдээллийн алба

Визийн байх хугацааг сунгахад ямар баримт бичиг бүрдүүлэх вэ
- Уригч байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний визийг сунгах үндэслэл бүхий/
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
- Мэдүүлгийн хуудас №1
- 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
- Паспорт түүний хуулбарын хамт
- Хувь хүн жуулчны визтэй ирсэн тохиолдолд
Мэдүүлгийн хуудас
- 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
- Паспорт, түүний хуулбарын хамт
Санамж: Монгол Улсад жуулчлалаар болон түр ирэгчээр ирсэн гадаадын иргэний визийн байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой. Сунгалт хоорондын зай 90 хоног байна.
Тэмдэгтийн хураамж: Виз сунгуулах хүсэлтээ мэргэжилтнээр шалгуулаад сунгахыг зөвшөөрсөн тохиолдолд тэмдэгтийн хураамжийг төлнө /1-7 хоногийн тэмдэгтийн хураамж 27000, 7-оос дээш хоногоор сунгахад хоног тутам 3600 төгрөг байна/
Эх сурвалж: ГИХГ


















