“Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээрийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Беларусийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр гарын үсэг зурсан бас нэг чухал шийдвэр бол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэсэн “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээр юм. Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын энэ хэлэлцээрийг энэ хуралдаанаар мөн баталж, хоёр орны иргэд нэг талын нутаг дэвсгэрт орсон өдрөөс хойш хуанлийн нэг жилийн хугацаанд 90 хүртэл хоног визгүй зорчих нөхцөл бүрдүүллээ. Хэлэлцээрийг хугацаагүй байгуулсан байна.


















