Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Владимир Путин, Дональд Трамп хоёр Сирийн асуудлыг хэлэлцэнэ

"Риановости" ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч өнөөдөр Москвагийн цагаар 19:30 минутын орчимд утсаар ярихаар төлөвлөсөн тухай мэдээллийг онцолж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Владимир Путин, Дональд Трамп хоёр Сирийн асуудлыг хэлэлцэнэ
Владимир Путин, Дональд Трамп хоёр Сирийн асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

"Риановости" ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч өнөөдөр Москвагийн цагаар 19:30 минутын орчимд утсаар ярихаар төлөвлөсөн тухай мэдээллийг онцолж байна. "Цагаан ордон"-ы Хэвлэлийн албанаас Ерөнхийлөгчийн ажлын хуваарийг танилцуулахдаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярихаар товлосон тухай мэдээлсэн юм.

Тэгвэл энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн Сири дэх мөргөлдөөний талаар хөндөж хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдээлж байна.

Дональд Трамп Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр орны төрийн тэргүүн хоёр ч удаа утсаар ярьсан юм. Одоогоор анхны уулзалт нь хэдийд болох нь тодорхойгүй байна. Магадгүй энэ зун долоодугаар сард Германы Хамбург хотод болох "Их 20"-ийн уулзалтын үеэр Путин, Трамп нар нүүр тулж уулзах байх гэсэн таамгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Хуваалцах