Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Владимир Путин Крымийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Крымийн удирдлагууд тус хойгийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Путин парламентийн ээлжит бус хамтарсан хуралдаан дээр хэлсэн үгэндээ Крым үргэлж Оросын харьяанд байсаар ирсэн, энэ шийдвэр нь түүхэн шударга бус байдлыг залруулсан хэрэг боллоо гэж онцл

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Владимир Путин Крымийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа
Владимир Путин Крымийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Крымийн удирдлагууд тус хойгийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Путин парламентийн ээлжит бус хамтарсан хуралдаан дээр хэлсэн үгэндээ Крым үргэлж Оросын харьяанд байсаар ирсэн, энэ шийдвэр нь түүхэн шударга бус байдлыг залруулсан хэрэг боллоо гэж онцлосон байна. Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг төрийн эрхнээс буулгасны дараа буюу хоёрдугаар сарын сүүлээр Оросыг дэмжигч хүчнийхэн Крымд хяналтаа тогтоосон бөгөөд өнгөрсөн даваа гарагт Украйнаас тусгаар тогтнож буйгаа зарласан юм. Украйны удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Гааг хотноо Украйны асуудлаар хэлэлцээ хийхийг Их-7 болон Европийн холбооны удирдлагуудад уриалжээ. Гэхдээ ням гарагт явуулсан бүх нийтийн санал асуулгаар нийт Крымийн иргэдийн 97 хувь нь Украйнаас туурга тусгаарлахыг дэмжсэн гэж Крымийн албаныхан мэдээлсэн билээ. Түүх сөхвөл, хуучин Зөвлөлтийн үед буюу 1954 онд Крымийг Украйны талд шилжүүлж байжээ.

РАЛЬДИЙ.А/shuum.mn/

Хуваалцах