Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Владимир Путин Төв Азийн орнуудад айлчлалаа эхэлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төв Азийн орнуудаар хийх айлчлалаа эхлүүлэхээр мягмар гарагт Тажикстанд очлоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Владимир Путин Төв Азийн орнуудад айлчлалаа эхэлжээ
Владимир Путин Төв Азийн орнуудад айлчлалаа эхэлжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төв Азийн орнуудаар хийх айлчлалаа эхлүүлэхээр мягмар гарагт Тажикстанд очлоо. Энэ нь Орос улс 2 дугаар сард Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойших түүний хилийн чанадад хийж байгаа анхны айлчлал болж байна.

Тажикстан дахь айлчлалынхаа дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Путин лхагва гарагт Туркменистанд айлчилж Иран, Азербайжан зэрэг Каспийн тэнгистэй хиллэдэг таван орны дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна.

Энэ зуур Германд болж байгаа Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт дууссаны дараа лхагва гарагт Испанийн Мадрид хотод НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэлнэ. Уулзалтаар Өрнөдийн орнууд ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Ерөнхийлөгч Путин Өрнөдийн орнуудын эдгээр шахалтыг эсэргүүцэхийн тулд хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улстай эв нэгдэлтэй байдлаа харуулахыг хүсч байна гэж ажиглагчид үзэж байна.

Хуваалцах