Владимир Путин вакцины нэмэлт тундаа хамрагджээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний эсрэг нэмэлт тундаа хамрагджээ. Тэрбээр ОХУ-ын дотооддоо гарган авсан Спутник лайт вакциныг нэмэлт тунгаар хийлгэсэн байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний эсрэг нэмэлт тундаа хамрагджээ. Тэрбээр ОХУ-ын дотооддоо гарган авсан Спутник лайт вакциныг нэмэлт тунгаар хийлгэсэн байна.
Тэрбээр Спутник Лайт вакциныг үйлдвэрлэсэн Гамалеягийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга ДенисЛогуновтой уулзах үеэрээ, "танай хамт олны өгч байгаа зөвлөмжийн дагуу би, өнөөдөр нэмэлт тундаа хамрагдсан" гэжээ.
Спутник лайт бол коронавирусний эсрэг нэг тунт вакцин бөгөөд тус улсын эрүүл мэндийн яамнаас Спутник В вакцины хоёр тунг хийлгэснээс хойш 6 сарын дараа Спутник лайтаар нэмэлт тун хийлгэх боломжтой тухай мэдэгдсэн юм.


















