Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Владимир Путин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжинэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжинэ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Владимир Путин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжинэ
Владимир Путин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжинэ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжинэ. Тэрбээр пүрэв гарагт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой утсаар ярихдаа АНУ-ын талаас Венесуэлийн улс төрийн нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож байна гэж шүүмжилсэн байна.

Тэрбээр “Олон улсын хууль тогтоомжийг зөрчиж хөндлөнгөөс оролцсоны нөлөөгөөр улс төрийн хямралтай байгаа энэ цаг үед Венесуэлийн хууль ёсоор сонгогдсон эрх баригчдад дэмжлэг үзүүлнэ” гэж хэлжээ. Энэ үеэр Владимир Путин, Николас Мадуро нар өргөн хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ дахь Элчин сайдын яам, Консулын газраа хаах үүрэг өгсөн бол АНУ Венесуэл дэх дипломат байгууллагууд Элчин сайдын яамны ажилчдаа эргүүлэн татах шийдвэр гаргаж, Венесуэл дэх америк иргэдийг ч тус улсаас явах талаар бодож тунгаахыг уриалжээ.

Мөн Николас Мадурогийн орлогын эх үүсвэрийг тасалдуулна гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдээд байна. Лхагва гарагт саяхан хоёр дахь бүрэн эрхийн тангаргаа өргөөд байгаа Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн жагсаалын үеэр тус улсын сөрөг хүчний удирдагч бөгөөд парламентийн дарга Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн зарлаад байгаа юм. Түүнийг АНУ тэргүүтэй олон улс дэмжинэ гэж мэдэгдээд байна.

Хуваалцах