Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Владимир Зеленский хамтран ажиллах багаа танилцуулав

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны өрсөлдөөнд ялалт байгуулах магадлалтайд тооцогдож байгаа Владимир Зеленский хамтран ажиллах багийнхнаа танилцуулаад байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Владимир Зеленский хамтран ажиллах багаа танилцуулав
Владимир Зеленский хамтран ажиллах багаа танилцуулав. Зураг: МҮОНРТ

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны өрсөлдөөнд ялалт байгуулах магадлалтайд тооцогдож байгаа Владимир Зеленский хамтран ажиллах багийнхнаа танилцуулаад байна.

Зеленскийн багийнхнаас Украины Сангийн сайдаар ажиллаж байгаад 2018 оны зун огцорсон сайд асан Александр Данилюкийг хэвлэлүүд ихээхэн онцолж байна. Мөн энэ багт Украины нэрт эмч нарын нэг, нийтлэлч Евгений Комаровскийн нэр багтжээ.

Нэр дэвшигч Владимир Зеленский "1+1" телесувгийн нэвтрүүлэгт оролцохдоо улс төрийн багийн гишүүдээ танилцуулсан юм. Нийт 20 хүний нэр энд бичигдсэн байсан бөгөөд ихэнх нь олон нийтэд нэг их танил биш хүмүүс байсан байна.

Владимир Зеленский "Тэд бол мэргэжлийн мэргэшсэн улс. Залуу, ухаалаг, гэгээлэг хүмүүс Ерөнхийлөгчийн засаг захиргаанд маань ажиллах болно" гэж мэдэгдсэн байна. Мөн Зеленский тэднийг "Улс төр дэх сайн дурынхан" хэмээн нэрлэжээ.

Владимир Зеленский шинэ багийнхантайгаа хүчирхэг, тусгаар тогтносон Украин улсыг цогцлоох болно хэмээн амласан байна.

Хуваалцах