Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Владимир Зеленский, Петр Порошенко нар өрсөлдөнө

Украйны Сонгуулийн төв хороо өнгөрөгч ням гарагт явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 99.88 хувийг тоолж дуусчээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Владимир Зеленский, Петр Порошенко нар өрсөлдөнө
Владимир Зеленский, Петр Порошенко нар өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Украйны Сонгуулийн төв хороо өнгөрөгч ням гарагт явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 99.88 хувийг тоолж дуусчээ. Сонгуулийн төв хорооны мэдээллээс үзэхэд, жүжигчин, шоу зохион байгуулагч Владимир Зеленский 30.23 хувиар тэргүүлж байна.

Украйны одоогийн Төрийн тэргүүн Петр Порошенко 15.95 хувийн санал авсан бол “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко 13.39 хувиар гуравдугаарт бичигдэж байна. Түүний араас “Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөөх” намаас нэр дэвшсэн Юрий Бойко, “Иргэний байр суурь” намын тэргүүн Анатолий Гриценко нар оржээ.

Сонгуулийн дүнг зарлахаас өмнөхөн Украйны “Сөрөг хүчний эвсэл-Энх тайван, хөгжлийн нам”-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд жүжигчин Владимир Зеленский, одоогийн төрийн тэргүүн Петр Порошенко нарыг дэмжихгүй байхыг сонгогчдодоо уриалсан байна.

Хуваалцах