Владимир Зеленский ялалтаа зарлалаа
Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн инээдмийн жүжигчин Владимир Зеленский ялалтаа зарлалаа.
Мэдээллийн алба

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн инээдмийн жүжигчин Владимир Зеленский ялалтаа зарлалаа. Ням гарагт болсон хоёр дахь шатны сонгуулийн саналын дүнг ням гарагийн орой 20:00 цагт тоолж эхэлсэн.
Одоо саналын хуудсыг тоолж дуусаагүй байна. Гэхдээ санал өгсөн хүмүүс дунд явуулсан санал асуулгаар Владимир Зеленский 73 хувьтай, Петро Порошенко 25 хувийн дэмжлэг авсан байна.
Мөн Украины Сонгуулийн хорооны мэдээлснээр саналын 40 хувийг тоолсон урьдчилсан дүнгээр инээдмийн жүжигчин 73.3, Украины тав дахь Ерөнхийлөгч 24.4 хувийн санал авчээ.
Сонгогчдын дунд явуулсан хаалтын санал асуулгын дүнг сонгуулийн саналын дүнг тоолж эхэлсний дараахан зарлахад Владимир Зеленский ялалтаа зарлаж, хараахан Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөгдөөгүй ч, дэмжигчдэдээ хандан талархал илэрхийлэхийг хүсч байна гэсэн байна.
Мөн Украины Ерөнхийлөгч Петро Порошенко ч ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр сонгуулийн дүнг тодорхой байна хэмээгээд Владимир Зеленскийд баяр хүргэнэ гэдгээ хэлсэн байна.



















