Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Владимир Зеленскийн гаргасан Дээд радыг тараах зарлиг нийтлэгджээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн гаргасан Дээд радыг тараах, долоодугаар сарын 21-нд парламентын ээлжит бус сонгууль явуулах тухай зарлиг төрийн “Урядовый курьер” сонинд нийтлэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Владимир Зеленскийн гаргасан Дээд радыг тараах зарлиг нийтлэгджээ
Владимир Зеленскийн гаргасан Дээд радыг тараах зарлиг нийтлэгджээ. Зураг: МҮОНРТ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн гаргасан Дээд радыг тараах, долоодугаар сарын 21-нд парламентын ээлжит бус сонгууль явуулах тухай зарлиг төрийн “Урядовый курьер” сонинд нийтлэгджээ. Энэ нь зарлиг хүчин төгөлдөр болсныг илтгэж байгаа юм.

Владимир Зеленский Украины парламентыг тараах, ээлжит бус сонгууль явуулах баримтад тангараг өргөснийхөө маргааш нь буюу тавдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан юм.

Дээд радыг тараах болсон шалтгаанаар парламентын эвсэл 30 хоногоос дээш хугацаанд үйл ажиллагааг явуулаагүйг нэрлэжээ. Зеленский зарлигт гарын үсэг зурсныхаа дараа парламентын тэргүүн Андрей Парубийд лхагва гарагт ардын депутатын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Радын ээлжит бус хурал хуралдуулах хүсэлт гаргасан юм. Гэвч парламентын гишүүд энэ сарын 22-нд хэлэлцэх асуудалдаа Ерөнхийлөгчийн хуулийн төслийг оруулахаас татгалзсан байна.

Хуваалцах