Волейболын "Дэлхийн шилдэг хувь тоглогч"-ийг тодрууллаа
Волейболын спортын олон гайхамшгуудын нэг нь эсрэг багийн довтлогчийн гараас ирсэн хурд хүчтэй бөмбөгийг талбайд унахаас өмнө авч чаддаг "либеро" тоглогчдын ур чадвар юм.
Мэдээллийн алба

Волейболын спортын олон гайхамшгуудын нэг нь эсрэг багийн довтлогчийн гараас ирсэн хурд хүчтэй бөмбөгийг талбайд унахаас өмнө авч чаддаг "либеро" тоглогчдын ур чадвар юм. Дэлхийн волейболын холбоо /FIVB/ 2014 оны шилдэг хувь тоглогчийг өнгөрөгч долоо хоногт шалгаруулахад Францын шигшээ баг болон VfB Friedrichshafen клубын тоглогч Жэни Грэбэников /Jenia Grebennikov/ шилдгээр шалгарсан байна.
1990 онд төрсөн 188 см өндөртэй Франц залуу ийнхүү уран гоё тоглолтоороо волейболын спортын ертөнцөд цахиур хагалан гарч ирлээ. Тэрээр волейболын 10 гаруй клуб, хоёр улсын шигшээ багт уригдан тоглож байсан ба бөмбөг унагаах нь үнэхээр ховор аж.
2011 онд Францын үндэсний дээд лигт debute-ээ /анхны тоглолт/ хийж гарч ирсэн тэрээр 2013 оноос хойш одоогийн клубтээ харьяалагдаж буй. Грэбэников өнгөрсөн жил Польш улсад болсон ДАШТ-ий үеэр багтаа өндөр үүрэг гүйцэтгэсэн, бас түүний дэлхийн аваргын тоглолтын статистик нь "Дэлхийн шилдэг хувь тоглогч"-ийн шагнал авахад нөлөөлсөн юм. Хэдийгээр баг нь хүрэл медалийн төлөөх тоглолтод Германы шигшээд шийдвэрлэх мөчид хожигдон IV байрт орсон ч тэрээр шилдэг нь байж чадсан юм.
ДАШТ-ий явцад үзүүлсэн хувийн амжилт:
Digs /унаж буй бөмбөгийг авах/- 197
Faults/алдааг засах/ - 48
Receptions /шууд хүлээн авах/ - 53
Total attempts /нийт оролдлого/ - 298
Average per set /дундаж/ - 3.65
http://www.youtube.com/watch?v=gSBgnOFz8I4-с орчуулав.


















