Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Волейболын идэрчүүдийн УАШТ үргэлжилж байна

Тэмцээнд таван бүсээс шалгарсан шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг өрсөлдөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Волейболын идэрчүүдийн УАШТ үргэлжилж байна
Волейболын идэрчүүдийн УАШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Волейболын идэрчүүдийн УАШТ энэ сарын 25-аас ирэх сарын 1 хүртэл Баянхонгор аймагт зохион байгуулагдаж буй. Нээлтийн үйл ажиллагаа саяхан болсон бөгөөд үүнд Монголын волейболын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, дээрх аймгийн засаг дарга Г.Батжаргал, Биеийн тамир спортын газрын дарга Д.Мэндбаяр нар оролцов.

Тэмцээнд таван бүсээс шалгарсан шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг өрсөлдөж байна.

Тэд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.

Тэмцээнийг Монголын волейболын холбоо, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах аж.

Сонирхуулахад тус аймгийн тамирчид 2015 оны Монголын хүүхдийн спортын тавдугаар их наадмаас хүрэл, тус оны идэрчүүдийн УАШТ-ээс алт, 2016 онд 16 насны УАШТ-ээс охидын баг алт, хөвгүүд хүрэл медаль хүртэж байжээ.

Харин энэ удаагийн тэмцээнд Э.Мөнхбат, О.Загдсүрэн дасгалжуулагчтай С.Булгантамир ахлагчтай охидын баг, Г.Амартүвшин ахлагчтай хөвгүүдийн баг оролцож байна.

Хуваалцах