Волейболын залуучуудын УАШТ үргэлжилж байна
Монголын волейболын холбоо нь энэ насны ангиллын тэмцээнийг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Анх 2001 онд Уул уурхайн салбарын нэрэмжит болгон явуулж эхэлсэн бол 2013 оноос “Витафит” групп дэмжин ажиллах болсон. Тэмцээн ирэх авдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Мэдээллийн алба

Монголын волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг залуучуудын УАШТ өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.
“Гоё кап” нэрийн дор үргэлжлэх дээрх тэмцээнд нийслэл болон орон нутгийн 21 баг (эрэгтэй 12, эмэгтэй есөн) оролцож байна.
Тодруулбал, “Хасу мегаватт”, “Алтайн барс”, “Эрчим”, “Тэнүүн Огоо”, “Хилчин” клубууд, Иргэний нисэхийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, ерөнхий боловсролын 21дүгээр дунд сургууль, орон нутгаас Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Өвөрхангай, Өмнөговь аймгийн залуу волейболчид иржээ.
Монголын волейболын холбоо нь энэ насны ангиллын тэмцээнийг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Анх 2001 онд Уул уурхайн салбарын нэрэмжит болгон явуулж эхэлсэн бол 2013 оноос “Витафит” групп дэмжин ажиллах болсон. Тэмцээн ирэх аравдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.


















