“Volvo cars” компани IPO гаргаж 2.9 тэрбум доллар татан төвлөрүүлнэ
“Volvo cars”-ийн IPO амжилттай болвол тус компанийн үнэлгээ 23 тэрбум долларт хүрэх болно. Мөн энэ оны нэгдүгээр сараас хойших Европын зах зээлд гарсан хамгийн том IPO болох юм.
Мэдээллийн алба

“Volvocars” компани 10 дугаар сарын 28-нд Стокхолмийн хөрөнгийн биржид IPO гаргаж, 2.9 тэрбум ам.доллар татан төвлөрүүлнэ. “Volvo cars” компанийн үнэт цаас 53-68 швед кроноор худалдаалагдах юм.
Компанийн нийт хувьцааны 19.5-24 хувийг нийтэд арилжаалахаар төлөвлөж байна. Хэрэв “Volvo cars”-ийн IPO амжилттай болвол тус компанийн үнэлгээ 23 тэрбум долларт хүрэх болно. Мөн энэ оны нэгдүгээр сараас хойших Европын зах зээлд гарсан хамгийн том IPO болох юм.
Одоо гаргах IPO нь “Volvo cars” болон “Geely”-ийн хамтарсан охин компани “Polestar” -аас тусдаа байх аж.


















