Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Волво сүүлийн 50 жилд анх удаа борлуултаараа тэргүүлж чадсангүй

Шведийн автомашин үйлдвэрлэгч, улсдаа борлуулалтаараа тэргүүлэгч байсаар ирсэн алдарт Волво компани сүүлийн 50 жилд анх удаа буюу өнгөрөгч 2016 онд борлуулалтын хэмжээгээрээ улсдаа тэргүүлж чадсангүй.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Волво сүүлийн 50 жилд анх удаа борлуултаараа тэргүүлж чадсангүй
Волво сүүлийн 50 жилд анх удаа борлуултаараа тэргүүлж чадсангүй. Зураг: МҮОНРТ

Шведийн автомашин үйлдвэрлэгч, улсдаа борлуулалтаараа тэргүүлэгч байсаар ирсэн алдарт Волво компани сүүлийн 50 жилд анх удаа буюу өнгөрөгч 2016 онд борлуулалтын хэмжээгээрээ улсдаа тэргүүлж чадсангүй. 1962 оноос хойш Шведэд автомашин борлуулалтаараа тэргүүлэгчийн байр сууриа хадгалж ирсэн тус компани улсдаа борлуулалтаараа тэргүүлэгчийн байр сууриа алдсан анхны тохиолдол болж байна. Мөнхийн тэргүүлэгчийн байр сууринд байж ирсэн Волвогийн амжилтыг өнгөрөгч 2016 онд Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн “Golf” загварын машин эвдэж, Шведэд борлуулалтаараа тэргүүлсэн байна.

Энэхүү загвар нь тус улсад өнгөрсөн онд автомашины худалдан авалтын зах зээлийн 5.9 хувийг эзэлсэн үзүүлэлттэй байгаа бол вольвогийн загварууд 5.7 хувийг ззэлсэн үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч Волво 2016 онд 372 мянган шинэ автомашин борлуулж, компанийн түүхэндээ шинэ дээд амжилт тогтоож чаджээ. Энэ нь 2015 оны борлуулалттай харьцуулахад 8 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин хүнд даацын автомашин борлуулалт 15 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс ч тус улсын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос Волво-г автомашины зах зээл дээрх хамгийн том тоглогч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэхүү тохиолдлоос өмнө буюу 1962 онд буюу хамгийн сүүлд Волво компани улсдаа борлуулалтаараа тэргүүлж чадаагүй юм.

Тухайн онд мөн л Волксваген компанийн “Beetle” загвар Шведэд борлуулалтаараа тэргүүлсэн амжилт үзүүлж байжээ. Одоогоор Хятадын “Zhejiang Geely Holding” групп нь Волво компанийн автомашин үйлдвэрлэлийн салбарыг эзэмшдэг. Гэсэн хэдий ч Волво Шведийн автомашины зах зээлийн гол брэнд хэвээр байна. Шведэд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 21.5 хувь нь буюу таван автомашин тутмын нэг нь Волво загварын автомашин байдаг юм. Харин Волксвагены автомашинууд 15.7 хувийг эзэлдэг байна. Швед улс нь Волвогийн автомашины зах зээлийн хувьд Хятад улсын араас орох 2 дахь томоохон зал зээл болдог байна.

Хуваалцах