"VRIPACK" компаний загвар зохион бүтээгчид GTT115 хэмээх холимог хөдөлгүүртэй завины төслийг танилцуулжээ
VRIPACK компаний загвар зохион бүтээгчид GTT115 нэртэй холимог хөдөлгүүртэй завины төслийг танилцуулжээ
Мэдээллийн алба

A.PORSHE студийн болон компанийн загвар зохион бүтээгчид "GTT115" нэртэй холимог хөдөлгүүртэй супер дарвуулт завьны төслийг танилцуулжээ.
Тус дарвуулт завийг Монако дахь Сергей Доброседийн тэргүүлдэг усан онгоц үйлдвэрлэгч Динамикю гэдэг газар угсарч байгаа юм байна. Ирэх 9-р дүгээр сард болох дарвуулт завьны олон улсын үзэсгэлэнгийн үеэр танилцуулахаар төлөвлөж байгаа энэ шинэ төрлийн холимог хөдөлгүүртэй дарвуулт завь нь 30 болон 26 метрийн урттай гэсэн хоёр төрлөөр хийгдэж байгаа юм.
Хөлгийн тавцан дээр 6 зорчигч болон 6 хөлгийн ажилтан ажиллах юм байна. Хүчин чадлын хувьд 12594 морины хүчтэй, дээд хурд нь 40 км цаг хүртэл хурдалж, нэг удаагийн аяллаар зогсолтгүй ойролцоогоор 6300 км замыг туулна гэж зохион бүтээгчид нь онцолсон байна.


















