Вячаслав Михайлович Лебедевийг эх оронд нь авчрахаар онгоц илгээлээ
ОХУ-ын дээд шүүхийн тэргүүн Вячаслав Михайлович Лебедев Гана улсын шүүгчдийн холбооноос зохион байгуулсан нээлттэй уулзалтад оролцсоныхоо дараа Аккра хот руу буцаж явахдаа авто осолд орсон юм.
Мэдээллийн алба

ОХУ-ын дээд шүүхийн тэргүүн Вячаслав Михайлович Лебедев Гана улсын шүүгчдийн холбооноос зохион байгуулсан нээлттэй уулзалтад оролцсоныхоо дараа Аккра хот руу буцаж явахдаа авто осолд орсон юм. Тэрээр одоогоод Аккра хотын батлан хамгаалахын эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. ОХУ-ын дээд шүүхийн тэргүүний биеийн байдал дээрдэж байгаа тул түүнийг эх оронд нь авчрахаар тусгай үүрэгт нисэх онгоцыг илгээж байгаагаа ОХУ-ын онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Павель Одинцов Оросын мэдээллийн Интерфакс агентлагт мэдээллээ.


















