Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Wal-Mart илжигний махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татав

Wal-Mart –ийн Хятад дахь салбар илжигний махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татжээ. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүнд өөр амьтдын ДНХ агуулагдаж буй нь шинжилгээгээр илэрсэн байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Wal-Mart илжигний махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татав
Wal-Mart илжигний махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татав. Зураг: МҮОНРТ

Wal-Mart –ийн Хятад дахь салбар илжигний махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татжээ. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүнд өөр амьтдын ДНХ агуулагдаж буй нь шинжилгээгээр илэрсэн байна. "Five Spice" нэрийн илжигний мах худалдан авсан хэрэглэгчиддээ нөхөн төлбөр олгохоо Wal-Mart –ийн удирдлагууд амлаад байна. Тэд үүнээс гадна илжигний мах нийлүүлж байсан дотоодын компанийг шалгах ажилд туслалцаа үзүүлж байгаа ажээ.

Тодруулбал энэхүү бүтээгдэхүүнээс үнэгний мах илэрсэн гэж Шандоний Хүнсний Эрүүл Ахуйн Газар мэдэгдээд байсан юм. Хятадын зарим хот суурин газрын иргэд илжигний махыг өргөн хэрэглэдэг юм байна. Урд хөршид хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигддаг бөгөөд сүүлийн үед гарсан зарим мэдээллээс болж Wal-Mart –ийн сүлжээ дэлгүүрүүдийн нэр хүнд буурчээ. Үүнээс гадна KFC –г эзэмшдэг Yum Brands компанид тахианы мах нийлүүлдэг фермийн бүтээгдэхүүн дэх антибиотикийн хэмжээ хэт их байгаа нь илэрсний дараа тус компанийн борлуулалт буурсан байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах