Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Warner Bros” компани “Tenet” киноны нээлтээ хийх өдрийг зарлалаа

АНУ-ын үзэгчдэд есдүгээр сарын 3-нд хүргэхээр товложээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Warner Bros” компани “Tenet” киноны нээлтээ хийх өдрийг зарлалаа
“Warner Bros” компани “Tenet” киноны нээлтээ хийх өдрийг зарлалаа. Зураг: МҮОНРТ

"Memento(2001)", "Dark knight" гурвал, "Inception(2010)", "Interstellar(2014)" тэргүүтэй киног найруулсан Кристофер Ноланы ээлжит бүтээл “Tenet” “КОВИД-19” вирусээс үүдэн үзэгчдэд хүрэх хугацаа хэд хэдэн удаа хойшилсон. Тэгвэл “Warner Bros” компани Бельги, Болгар, Хорват, Дани, Египет, Эстони, Финланд, Франц, Нидерланд, Унгар, Исланд, Индонез, Итали, Латви, Литва, Португали, БНСУ, Серби, Словак, Швед, Швейцар, Турк, Украин, Англи зэрэг оронд ирэх сарын 26-нд “Tenet” киноны нээлтийг хийхээр болсноо мэдэгдлээ.

Мөн кино урлагийн хамгийн том зах зээлийн нэг болох АНУ-ын үзэгчдэд есдүгээр сарын 3-нд хүргэхээр товложээ. Тус бүтээлд Жон Дэвид Вашингтон, Роберт Паттинсон, Кеннет Брана, Элизабет Дебики, Аарон Жонсон, Майкл Кейн нар гол дүр бүтээсэн. Уг бүтээлд урвуу цаг хугацааны урсгалыг ашиглан дэлхийн гуравдугаар дайныг зогсоохын төлөө хийж буй гол баатруудын тэмцлийг харуулах аж.

Хуваалцах