Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

WEB AWARDS -2013 наадам шилдгүүдээ тодрууллаа

Монголын Сайтын Холбооноос оны шилдэг вэб сайт тодруулах "WEB AWARDS-2013" ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Саяхан л цахим ертөнцийн тухай төдийлөн ойлголтгүй байсан монголчууд өнөөдөр хэдэн зуугаар тоологдох вэб сайтуудаас цаг минут тутмынхаа мэдээллийг авч хэзээний хэрэглэж заншсан юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
WEB AWARDS -2013 наадам шилдгүүдээ тодрууллаа
WEB AWARDS -2013 наадам шилдгүүдээ тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын Сайтын Холбооноос оны шилдэг вэб сайт тодруулах "WEB AWARDS-2013" ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо.

Саяхан л цахим ертөнцийн тухай төдийлөн ойлголтгүй байсан монголчууд өнөөдөр хэдэн зуугаар тоологдох вэб сайтуудаас цаг минут тутмынхаа мэдээллийг авч хэзээний хэрэглэж заншжээ.

Тэр ч утгаараа цахим ертөнцийн өрсөлдөөн ч илт нэмэгдэж, аль болох шинэлэг хэлбэр, шинэ соргог мэдээллийг бусдаас урьтаж уншигч олондоо хүргэхийг зорьдог болсон юм.

Тус холбооноос нийт 9 номинациар шилдгүүдээ тодруулсан бөгөөд тус сайтын албан ёсны гишүүн 70 гаруй сайт өрсөлдөж, УЗ-ын гишүүдийн саналаар шилдгүүдээ тодрууллаа.

Ингээд наадмын төрөл зүйлд хошуучилж шалгарсан сайтуудыг танилцуулъя.

1. "Шилдэг дизайнтай вэб сайт" – www.aravt.mn

2. "Шилдэг технологи нэвтрүүлэгч вэб сайт" – www.caak.mn

3. "Шилдэг арилжааны вэб сайт"- www.zarsonin.mn

4. "Шилдэг төрөлжсөн мэдээллийн вэб сайт"- www.Urlag.mn

5. "Орон нутгийн шилдэг вэб сайт" - www.darkhantimes.com/

6. “Шилдэг хөтөч вэб сайт”- www.dorgio.mn

7. “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл” – www.unen.mn

8. “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг вэб сайт” – www.shudarga.mn

9. Шилдэгийн шилдэг вэб сайтыг – www.zaluu.com тус тус шалгарлаа.

Ёслолын арга хэмжээнд "Хурд" хамтлаг, УГЖ С.Жавхлан эхнэрийн хамт, УГЖ Т.Ариунаа, Ч.Бат-Эрдэнэ нар болон “Эмошун” тэргүүтэй хамтлагууд ч ирж баярыг утга уянгаар хөглөж өгсөн. Харин Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэмээсэн монголын улстөрийн нэгэн үеийг төлөөлж яваа залуу улстөрчид ирж нийт сэтгүүлчдэд урмын үг хайрласан юм.

Хуваалцах