Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“What3words” апплейкшн ашиглан хаяг байршлаа зөв тодорхойлж, дуудлага мэдээлэл өгөх боломжтой

Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан, байршлыг цаг алдалгүй тогтоох боломжийг бүрдүүлж, дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“What3words” апплейкшн ашиглан хаяг байршлаа зөв тодорхойлж, дуудлага мэдээлэл өгөх боломжтой
“What3words” апплейкшн ашиглан хаяг байршлаа зөв тодорхойлж, дуудлага мэдээлэл өгөх боломжтой. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан, байршлыг цаг алдалгүй тогтоох боломжийг бүрдүүлж, дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлнэ.

Ингэснээр таны байршлыг зөв тогтоож, богино хугацаанд хариу арга хэмжээг зохион байгуулах ач холбогдолтой юм.

Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглана.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах