Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй тогтоох зорилгоор Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг үйл ажиллагаандаа ашиглаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой. Зураг: МҮОНРТ

Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй тогтоох зорилгоор Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Түүнчлэн мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоох боломжтой юм.

Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглаарай.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах