Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“what3words” апплейкшнаар хаяг, байршлаа тодорхойлох боломжтой

Хүн ам тархан суурьшсан өргөн уудам хөдөө нутаг, хаяг байршил нь тодорхойгүй гэр хороолол зэрэг нь нь аливаа аюул,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“what3words” апплейкшнаар хаяг, байршлаа тодорхойлох боломжтой
“what3words” апплейкшнаар хаяг, байршлаа тодорхойлох боломжтой. Зураг: МҮОНРТ

Хүн ам тархан суурьшсан өргөн уудам хөдөө нутаг, хаяг байршил нь тодорхойгүй гэр хороолол зэрэг нь нь аливаа аюул, ослын голомтын байршлыг тогтооход хүндрэл үүсгэхээс гадна хүний амь нас, эд хөрөнгийг аврах цаг хугацааг алдахад хүргэдэг.

Иймээс аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй тогтоох зорилгоор Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраа мэдээллээ.

Хуваалцах