Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Windows 7" болон 8-ийг жижиглэнгээр худалдахаа зогсоов

"Microsoft" корпораци "Windows 7" болон 8-ийн зарим хувилбарыг жижиглэнгээр худалдахаа албан ёсоор зогсоолоо. Тэдгээр үйлдлийн системийг худалдахаа зогсоох өдрийг хэсэг хугацааны өмнө товлоод байсан ба

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Windows 7" болон 8-ийг жижиглэнгээр худалдахаа зогсоов
"Windows 7" болон 8-ийг жижиглэнгээр худалдахаа зогсоов. Зураг: МҮОНРТ

"Microsoft" корпораци "Windows 7" болон 8-ийн зарим хувилбарыг жижиглэнгээр худалдахаа албан ёсоор зогсоолоо. Тэдгээр үйлдлийн системийг худалдахаа зогсоох өдрийг хэсэг хугацааны өмнө товлоод байсан ба энэ алхам нь хүмүүс үйлдлийн системийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглаж эхлэхэд түлхэц болох зорилготой юм байна. Тухайлбал, "Windows 7"-ийн "Home Basic", "Home Premium" болон "Ultimate" хувилбаруудыг аравдугаар сарын 31-нээс худалдахаа зогсоосон ба "Windows 8" үйлдлийн системийг ч худалдахаа больжээ.

Харин 8.1 хувилбарыг суурин болон зөөврийн компьютер худалдан авагчдад санал болгох юм байна. Үүнээс гадна хэрэглэгчид "Windows"-ийн маш хуучин хувилбаруудыг хэрэглэхээ больж байгааг статистик үзүүлэлтүүд харуулж байгаа юм. "Windows"-ийн дараагийн хувилбар болох "Windows 10"-ийг 2015 оны сүүлчээр худалдаанд гаргахаар товлоод байгаа талаар BBC мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах