"Wonder woman - 1984" киног таамагласнаас цөөн хүн үзжээ
кино багийнхан нээлтийн долоо хоногтоо 60 сая ам.долларын ашиг орлого олно хэмээн таамаглаж байжээ.
Мэдээллийн алба

DC Comics-ийн "Wonder woman" киноны хоёрдугаар анги болох найруулагч Тетти Жеккинсийн бүтээл, жүжигчин Галь Гадот гол дүрийг нь бүтээсэн "Wonder woman - 1984" үзэгчдийн дунд бүтэн жил хүлээлт үүсгэсний эцэст өнгөрсөн баасан гарагт олон улсад нээлтээ хийж, 38.5 сая ам.долларын орлого олсон билээ. Тэгвэл кино багийнхан нээлтийн долоо хоногтоо 60 сая ам.долларын ашиг орлого олно хэмээн таамаглаж байжээ.
Сонирхуулахад, уг ангид Диана 1980 оны Хүйтэн дайны үед "Cheetah" хочит Барбара Энн Минерватай тэмцэнэ. Мөн эхний ангид буюу 1920 онд Дэлхийн I дайны үед Германчуудын бүтээсэн химийн тэсрэх бөмбөгийг устгахаар амиа золиосолдог Дианагийн хайртай залуу Стив Треворын дүр гарах юм.




















