Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Wonder woman" киноны гуравдугаар ангийг хийхээр боллоо

“Wonder woman – 3” киног Тетти Жеккинс дахин найруулах бөгөөд мэдээж гол дүрд Израилийн жүжигчин Галь Гадот тоглоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Wonder woman" киноны гуравдугаар ангийг хийхээр боллоо
"Wonder woman" киноны гуравдугаар ангийг хийхээр боллоо. Зураг: МҮОНРТ

“DC Comics”-ийн "Wonder woman" киноны хоёрдугаар анги болох найруулагч Тетти Жеккинсийн бүтээл, жүжигчин Галь Гадот гол дүрийг нь бүтээсэн "Wonder woman - 1984" үзэгчдийн дунд бүтэн жил хүлээлт үүсгэсний эцэст энэ сарын 18-нд олон улсад нээлтээ хийж, 38.5 сая ам.долларын орлого олсон билээ. Харин кино багийнхан нээлтийн долоо хоногтоо 60 сая ам.долларын ашиг орлого олно хэмээн таамаглаж байжээ. Гэсэн хэдий ч “Warner Bros” студи "Wonder Woman" киноны гуравдугаар ангийг бүтээхээр болсон бөгөөд уг кино төсөл одоогоор хөгжүүлэлтийн шатандаа үргэлжилж байна.

Түүнчлэн “Wonder woman – 3” киног Тетти Жеккинс дахин найруулах бөгөөд мэдээж гол дүрд Израилийн жүжигчин Галь Гадот тоглоно.

Сонирхуулахад, "Wonder woman - 1984" кинонд гол дүр Диана 1980 оны Хүйтэн дайны үед "Cheetah" хочит Барбара Энн Минерватай тэмцэнэ. Мөн эхний ангид буюу 1920 онд Дэлхийн I дайны үед Германчуудын бүтээсэн химийн тэсрэх бөмбөгийг устгахаар амиа золиосолдог Дианагийн хайртай залуу Стив Треворын дүр гардаг.

Хуваалцах