Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“World Legacy Awards” уралдаанд урьж байна

Үндэсний газар зүйн нийгэмлэг Ай-Ти-Би Бэрлинтэй хамтран аялал жуулчлалын хөгжилд зөв зохистой, бодитой хувь нэмэр оруулж буй улс орон, байгууллагыг шалгаруулах “World Legacy Awards” уралдааны мэдээллийг манай улсын аялал жуулчлалын компани, холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг хүсч захидал ирүүлж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“World Legacy Awards” уралдаанд урьж байна
“World Legacy Awards” уралдаанд урьж байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний газар зүйн нийгэмлэг Ай-Ти-Би Бэрлинтэй хамтран аялал жуулчлалын хөгжилд зөв зохистой, бодитой хувь нэмэр оруулж буй улс орон, байгууллагыг шалгаруулах “World Legacy Awards” уралдааны мэдээллийг манай улсын аялал жуулчлалын компани, холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг хүсч захидал ирүүлжээ.

Тус уралдаан Earth changers-Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, технологийн дэвшлийг хэрэгжүүлэгчийг шалгаруулах, Sense of Place-Соёлын өвийг хамгаалах, суртачлах үйлсэд оруулж буй бодит хувь нэмрийг үнэлэх, Conserving the Natural World-Байгаль дэлхийг хамгаалах үйлсэд оруулж буй бодит хувь нэмрийг үнэлэх, Engaging Communities-Орон нутаг, ард иргэд, хамт олон, засаг захиргаанд хүртээж буй нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг үнэлэх, Destination Leadership-Улс орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр шат дамжлага бүрт хэрэгжүүлж буй туршлага, бодит үр дүн, сурталчилгааг бүхэлд нь үнэлэх гэсэн таван төрлөөр явагдана. Сүүлийн шатны оролцогчдыг аравдугаар сард Сингапур Улсад болох “Ай-Ти-Би Ази 2014” шоу дээр, харин тэргүүн байрын эздийг “Ай-Ти-Би Бэрлин 2015” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн үеэр зарлах юм байна.

Уралдааны материалыг ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ирэх сарын 20 өдрийг хүртэл хүлээн авах аж.

Хуваалцах