WorldSkills Shanghai 2026" Дэлхийн ур чадварын уралдаан өндөрлөлөө
Мэдээллийн алба

WorldSkills Shanghai 2026" Дэлхийн ур чадварын уралдаан өндөрлөлөө. Энэ удаагийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн 12 залуу мэргэжилтэн 68 орны шилдгүүдтэй ур чадвараараа өрсөлдөлсөн байна.

Дэлхийн тавцанд гарч, шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөнө гэдэг ямар ч медалиас илүү туршлага болсон.
Мөн Гагнуурын төрөлд өрсөлдсөн Г.Номин Best of Nation Award буюу тухайн улсын хамгийн өндөр гүйцэтгэлтэй оролцогчоор тодорчээ.

Цаашид энэхүү уралдаанд оролцох залуусын тоог нэмэгдүүлэх, тэдний бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл, боломжийг бүрэн хангахад салбарын хэмжээнд анхаарч ажиллах нь бидний чухал зорилт юм.
Энэхүү нөхцөлийг бүрдүүлснээр Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо дэлхийн стандарттай бодитоор хөл нийлүүлэн алхах болно.


















