Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Worldskills Shanghai 2026” уралдаан эхэллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Worldskills Shanghai 2026” уралдаан эхэллээ
“Worldskills Shanghai 2026” уралдаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн уралдаан нийт 64 төрлөөр БНХАУ-ын Шанхай хотод National Exhibition and Convention Center (NECC)-д эхэллээ.

821478627_1098805442529383_5120609254848192320_n

NECC нь ойролцоогоор 50,000 м² талбай бүхий 12 хэсэгтэй бөгөөд 300 орчим үзэсгэлэн, туршлагын booth болон 100 гаруй интерактив үйл ажиллагаа багтаж байна. Энэ жилийн онцлог нь зочид мэргэжлийн ур чадвар, шинэ технологитой танилцаж, Try-a-Skill хэсгүүдэд өөрсдөө туршиж үзэх боломжтой юм.

820000248_1098805299196064_1939660025484673446_n

“Worldskills shanghai 2026” уралдаанд дэлхийн 80 гаруй орны албан ёсны 2,000 гаруй төлөөлөгч, 50 орчим сайд оролцож байна.

Монгол Улс дараах дараах 12 төрлөөр оролцож байна. Үүнд:

  • CNC Turning-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ /CNC токарь/

  • Welding-Гагнуур

  • Mechanical Engineering CAD-Хэрэглээний программ /механик инженер CAD/

  • Graphic design technology-Хэвлэлийн график дизайн, бүтээгдэхүүн /график дизайн

  • Carpentry-Барилгын бүтээц, угсралт /мужаан/

  • Plastering and drywall systems-Барилгын бүтээц, угсралт /хуурай хийц/

  • Chemical Laboratory Technology-Химийн процессын тоног төхөөрөмж, ашиглалт /химийн технологи/

  • Automobile Technology-Механикжсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ /автомашин засвар/

  • Plumbing and heating-Барилгын сантехник, хоолой угсралт /сантехник/

  • Bricklaying-Барилгын бүтээц, угсралт /өрөг угсралт/

  • Electrical Installations-Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт /цахилгаан угсралт/

  • Cooking-Хоолны үйлчилгээ /тогооч/

Хуваалцах