XI зууны үеэс улбаатай Венецийн багт наадам эхэлж байна
Италийн Венец хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг багт наадам эхлээд байна. Энэхүү наадам Венецийг зорих жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг зохион байгуулагчид онцолжээ.
Мэдээллийн алба

Италийн Венец хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг багт наадам эхэлжээ. Энэхүү наадам Венецийг зорих жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг зохион байгуулагчид онцолжээ.

Венецийн багт наадмын үйл ажиллагаа бямба гарагийн оройноос албан ёсоор эхэлсэн байна. Наадмын хамгийн эхний үзүүлбэр нь усан дээрх парад арга хэмжээ байжээ. Венецийн усан хоолойгоор янз бүрийн этгээд хувцас, өмсгөлтэй хүмүүс завиар явж, дуулж бүжиглэн зочид, жуулчдын нүдийг хужирласан байна. Завин дээрх галын болон бүжгийн үзүүлбэрүүд зочдыг сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөжээ.

Венецийн багт наадам нь 11-р зууны үеэс улбаатай бөгөөд жил бүр олон мянган жуулчдын анхаарлыг татдаг юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд Италийн алдарт Венец хотыг зорих жуулчдын тоо эрс буураад байгаа юм. Өнгөрсөн жилийн 11-р сард Венец хотын ихэнх хэсэг үерийн усанд автаж, түүхэн барилга байгууламжууд үүд хаалга барихад хүрсэн юм. Үүнээс гадна Хятадаас үүсэлтэй коронавирусийн тархалтын улмаас Венецэд очих аялахаар төлөвлөж байсан олон зуун жуулчин аяллаа цуцалсан байна.

Харин 2-р сарын 25-ныг хүртэл үргэлжлэх Венец хотын багт наадмын үеэр жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгааг орон нутгийн иргэд онцолжээ.



















