Xiaomi компанийн танилцуулсан ухаалаг камер 55 ам.долларын үнэтэй
Технологийн салбарын үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ ухаалаг технологиор ханган хөгжүүлсээр байна.
Мэдээллийн алба

Технологийн салбарын үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ ухаалаг технологиор ханган хөгжүүлсээр байна. Энэ удаад Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Шиаоми компанийн танилцуулсан зөөврийн зориулалтаар ашиглах боломжтой ухаалаг видео камерыг онцолж байна. “Шиаомо Ай камера” нэртэй энэ ухаалаг камер зах зээлд 55 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах юм байна.
Шиаоми компанийн хөгжүүлэгчид энэ шинэ бүтээлээ хиймэл оюун ухаант технологиор хангагдсан гэж онцлон танилцуулсан байна. Тус камер хүний нүүр царайг танигч системээр хангагдсан төдийгүй бичиж авсан зураг, дүрс бүхий бичлэгээ ухаалаг гар утас болон компьютер зэрэг бусад төрлийн мэдээлэл хүлээн авагч төхөөрөмж рүү дамжуулдаг байна. Самсунг компанийн автоматаар фокус тааруулагчтай 13 мегапикселийн мэдрэгчтэй камерыг суурилуулж өгсөн. 1,35 Герцийн үзүүлэлттэй 4 цөмт процессорын чиптэй. Энэ харагдаж байгаа камер тухайн хүний дүрс бичлэгийг авч байхдаа автоматаар дүрслэлийг чанарыг засаж сайжруулдаг байна. Жишээ нь нүүрний арьс хэт тод гэрэлтэх аль эсвэл бүүдгэр харагдах түүнчлэн арьсны гэмтэлтэй хэсгийг засдаг байна.


















