Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Xур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Xур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Xур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.. Зураг: МҮОНРТ

Малчид, Тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2016 оны тавдугаар сарын 01-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Өглөөгүүр хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 5-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаахан байна.

Хуваалцах