Я.Сод-Эрдэнэ: Орон сууцны метр квадрат дутдаг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирж байгаа гомдлын 60 хувийг орон сууцны метр квадрат дутсантай холбоотой асуудал эзэлж байна.
Мэдээллийн алба

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирж байгаа гомдлын 60 хувийг орон сууцны метр квадрат дутсантай холбоотой асуудал эзэлж байна. Тиймээс цаашид ийм асуудал гаргуулахгүй байх үүднээс Орон сууцны барилга хүлээн авах комисст Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл орж ажиллаж эхэлжээ. Ингэснээр орон сууцны метр квадрат дутдаг асуудал багасна гэж ШӨХТГ-ын Тамгын газрын дарга Я.Сод-Эрдэнэ хэлж байна.


















